Хөгжмийн зохиолч Жанцанноровын хүү Дамдинцэрэн МАН олонх болохтой зэрэгцэн Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар томилогдон ажиллаж байсан билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө ноцтой хэл аманд орооцолдож ажлаасаа халагдсан гэх мэдээлэл чих дэлсэх боллоо. Уг нь Даамай “Эх үрсийн баярын арга хэмжээг зохион байгуулаад явж байхдаа манай дуранд ийм патиараа үлдээсэн юм. Харин Ж.Дамдинцэрэнгийн ажлыг түр орлон гүйцэтгэгч томилогдсоныг бодоход олны яриа хоосонгүй бололтой. Түүнийг ажлын байрандаа ажилтнаа зодож танхайрсан, хувийн ашиг сонирхлоор төрийн ажилд хандсан зэрэг шалтгаанаар албан ажлаас нь чөлөөлсөн байна. Уг нь сайн эцгийн нэрийг 1000 худалдаж иднэ гэдэг. Мань хүү харин эцгийн нэрийг түмэндээ барж идсэн ч эцэс сүүлд нь ийм хэрэгт уналаа.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ