Амьдрал Мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

1.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн ч 120 тэрбумын татварын хуримтлагдсан өртэй

“Эзэн” Эрдэнэбилэг хэмээх эрхэм Монголын толгой баян банкир. Мөн Хөгжлийн банкны зээлээс түүний хамаарал бүхий компаниуд хамгийн их зээл авсан. Хэнд ч харагдашгүй, хэн ч халдашгүй энэ эрхэм одоо саатуулагдаад буй. Түүний хамаарал бүхий компаниудаас хамгийн алдартай нь “QSC” нь. Том хүн том л хөдөлдөг нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг олж ирсэн авснаас харагдана. Гавьяаг нь үнэлшгүй. Харин “QSC” компанийн тухайд эргэлзмээр зүйл олон. Бизнесийн нарийн нууц юу байдаг юм бэ гэхээс энгийн математикаар бодоход хачирхалтай тоо гарч ирнэ. Тухайлбал гаалийн мэдүүлгээр “Кью Эс Си” компани Төмөрлөгийг конценсын гэрээгээр эзэмшиж байх хугацаандаа зөвхөн төмрийн баяжмалаараа л гэхэд 1.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн бйадаг. Гэтэл хэр 120 тэрбумын татварын хуримтлагдсан өр үлдээсэн гэдэг.

Конценсийн гэрээ байгуулахаас өмнө төрд байхдаа улсдаа топ татвар төлөгч байжээ. Харин конценсийн гэрээний хугацаанд Төмөрлөгтэй гэрээ гэрээ хийж баяжмал авч зардаг жижиг компаниуд аймагтаа топ татвар төлөгч болоод байхад Төмөрлөгийн үйлдвэр нь өөрөө татвар төлөлтийн үзүүлэлтээрээ аймгаасаа ч “цухуйх”-аа больжээ.  Төмөрлөгийн үйлдвэрийг удирдах эрхийг саяхан төрд авсны дараа нийтдээ 5.8 тэрбумын татвар төлсөн үзүүлэлттэй гарчээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!