Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

Нүүрсний салбар хүнд, талбай дээр залуус хонож байхад “Эрдэнэс Силвэр”-ийн захирал С.Баярмөнх СГЗ-ний одонгоо угаагаад “халамцуу” явна

“Эрдэнэс Силвэр” ХХК-ийн өмнөх захирал Т.Мөнхбаярыг Хөдөлмөрийн баатар болгож мандан бадруулсан ч төд удалгүй ажлаас нь халж, өдгөө нүүрсний хэргээр байцаан шалгаж эхэлсэн. Харин араас нь ажлыг нь авсан С.Баярмөнхийг хэдхэн долоо хоногийн өмнө Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан.
Сэрүүлэг сонин, ТВ-8 телевизүүдийг үүсгэн байгуулсан С.Баярмөнхийн хувьд сэтгүүлзүйн салбарт чамгүй их зүйлийг хийсэн анхдагчдын нэг. Энэ ч утгаараа СГЗ цолоор энгэрийг нь мялаахад буруутах юм үгүй. Нүдээ олсон шагнал ч гэж хэлж болно. Тиймдээ ч мань эр олон жилийн хөлс хөдөлмөр, үнэ цэнээр олсон шагналаа сүр дуулиантай нижгэр тэмдэглэсээр байна. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд Зайсан Хиллд баяраа хэсэг хүмүүстэй тэмдэглээд нэлээд халамцуу гарч яваа харагдсан. Энэ үеэр хамт явсан хүмүүс нь шатны уруу хөл алдан унаж, тэр хавиар бөөн шуугиан дэгдээгээд авсан. Өвлийн тэсгим жавар тачигнасан хүйтнээр болгоомжтой явахгүй бол хөлдөх, гэмтэх аюул хаа сайгүй бий. Гавьяатын шагналаа хэдэн долоо хоногийн турш сунжруулан тэмдэглэж буй захирал маань нүүрсний хэрэг мандсан энэ хүнд үед ажлаа “давгүй” хийж байгаа болов уу гэдэг хардалт орж ирэх нь дамжиггүй. Талбай дээр залуус жагсаж, салбарынх нь ажил бууны гохон дээр байхад гавьяа шагналаа тэмдэглээд энд тэнд халамцуу баярлаж явахад арай л тохиромжгүй санагдана. Наад зах нь залуус хөлдөх гээд талбай дээр жагсаж байхад дулаахан газар сархад зооглон халамцаж гөлөмцөж явах нь ёсзүй болоод хүн чанарын хувьд таагүй.
Түүнээс гадна түүнийг гэргийнхээ болон өөрийн дүү, хамаатан саднаа “Эрдэнэс силвэр” ХХК-д ажилд авсан гэх мэдээлэл түгж байна. Санхүү, хэвлэл мэдээлэл гээд л даргын суудалд хэрэгтэй гэсэн албан тушаал болгоныг хамаатан садан, өөрийн гар хөлөөр дүүргэсэн гэдэг мэдээлэл үнэний ортой гэнэ шүү.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!