“Торгоны зам” ХХК хэмээх компанийг замын бүтээн байгуулалтын үйлсээр нь андахгүй. Энэ компанийн захирал Ц.Гантөмөр уул уурхай, зам ,барилга, аялал жуулчлал гээд бүхий л салбарт амжилттай ажилласан Монголын бийлэгжүү эрхмүүдийн нэг. Харин Ц.Гантөмөрийн охин Г.Долгормаа нь МУГЖ С.Жавхлантай гэр бүл болж явсан нь одоо ч хэвлэлийн хуудсанд бий. Түүнчлэн Ц.Гантөмөрийн бага охин Г.Дэлгэрмаа нь Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн эцэг нэгт ах ах, найруулагч Б.Баатарын хүүхдийг гаргасан талаар эх сурвалжууд хэд хэдэн удаа дурдаж байлаа. Энэ утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй худ ураг барилдсан гэсэн үг. Мөн түүний хүү Г.Түвдэндорж нь Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажилладаг. Гэтэл энэхүү нэр хүндтэй, бийлэгжүү аав Ц.Гантөмөр нь өөрийн компаниараа дамжуулан гурван тэрбум 984 сая төгрөгийг залилан мэхэлж хувьдаа зарцуулсан байж болзошгүй хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Ц.Гантөмөр нь одоогоор гадаад руу оргон зайлсан бөгөөд залилуулсан иргэн арга буюу Ц.Гантөмөрийн хүү болох БОАЖЯ-ны Дэд сайд Г.Түвдэндоржид нь хариуцлага тооцуулах гэсэн биш “газар мөргөөд” буй гэнэ. Аав нь хулгай хийж гадаадад оргон гарсан байхад хүү нь төрийн өндөр албан тушаал хашин төр төвхнүүлэх ажил хийгээд сууж байгаа нь зөвхөн Монголд харж болох “ялзрал” хэмээн олон нийт үзэж байна.
Ийнхүү Ц.Гантөмөр ноёнтны үйлдэл зөвхөн Дэд сайд хүүгийнхээ чихийг халууцуулахаас хэтэрч Ерөнхий сайдын чихийг халууцуулах нь тодорхой болж байна. Үндсэндээ Ерөнхий сайдын худ нь иргэнийг тэрбум тэрбумаар хохироосон болж таарах нь. Түүнчлэн Г.Түвдэндоржийн хувьд Дэд сайдын суудалд суух зам нь дардан бөгөөд саадгүй байсан нь ойлгомжтой гэдгийг энд онцлох нь зүйтэй. Бид Ерөнхий сайдын худ Ц.Гантөмөр иргэний хохирлыг барагдуулсан эсэх талаар дахин мэдээлэх болно.