“Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаад удаж байгаа нэгэн юм.
Түүнийг 2013-2017 оны хооронд 4.1 сая тонн нүүрс худалдаж, худалдан авах дөрвөн удаагийн гэрээг “Таван толгой” ХК-тай байгуулж үүнээс 1,823,965,62 тонн нүүрсийг худалдан авч Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хулгайлж, 373 тээврийн хэрэгслээр 1,264 удаагийн давтамжтайгаар хууль бусаар экспортод гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.Тэгвэл Д.Дагвадоржийн нүүрсний хулгайн гэх хэрэг хүрээгээ тэлж, Улсын гарди Б.Гончигдамбатай холбогдсон сэжим гарч ирсэн тухай мэдээлэл байна.
Түүний хамаарал бүхий компани Эрдэнэс тавантолгой ХК-ийн хөрс хуулалтын нэг их наядын тендер авсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэх. Улмаар Б.Гончигдамба гардийг шалгаж эхэлсэн бөгөөд АТГ-аас гэрт нь нэгжлэг хүртэл хийжээ.