Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ Шар мэдээ

Б.Хурцын охин Х.Намууны шоу тайм

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин БЗС-гаас 72 мянган ам доллар зээлж гадаадад суралцан, философич мэргэжилтэй болсон ч төлбөрөө одоог хүртэл төлөөгүйгээр барахгүй энэ асуудлыг нь хөндөн бичсэн сэтгүүлчийг шүүхэд өгөөд байгаа билээ. Төлбөрөө төлөх талаар нь Х.Намуунаас асуухад “Төлөх эсэх нь миний асуудал, миний хувийн орон зайд халдаж байна” хэмээн хариулсан байдаг. Зээлийн асуудлаа тэтгэлэг хэмээн гуйвуулж, сэтгүүлчийг шүүхэд өгөөд байгаа түүний аав Б.Хурц нь Хөгжлийн банкнаас 22 тэрбум төгрөгийн зээл аваад, 7,5 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулсан, мөн 1,7 тэрбумыг нь юунд зарцуулсан нь тодорхой бус байгаа юм. Түүгээр ч барахгүй ЖДҮ сангаас 1,5 тэрбумыг зээлээд одоогийн байдлаар 400 сая төгрөгийг нь л төлсөн гэх мэдээлэл олон нийтэд ил болсон.
Тэгвэл аав, ээжийнхээ буянд жаргаж яваа “шувуухай” Намуун нь саяхны өдөр шоудаж яваад манай дуранд өртлөө. Хүн л юм чинь шоудна, ууж иднэ, энэ бүхэн падгүй ч ард түмний татварын мөнгийг хувьдаа зарцуулсан бол түүнийгээ эргэж төлөх сэтгэлтэй байгаасай гэж хэвлэлийнхэн шаардаж байгаа юм. Харин Б.Хурцын том охин Намуун энэхүү үйлдэлдээ гэмших нь битгий хэл, архи, тамхи бол миний амьдрал гэсэн шиг огтхон ч тоосон шинжгүй шоунаас шоу хэсч явна. Өрөө төлчихвөл ч энэ хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маньд хамаагүй л дээ, уг нь.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!