Мисс Б.Ганболор нь “Хатан-Эрдэнэ” төвөөс зохион байгуулдаг Монголын сайхан бүсгүй тэмцээнээс 2007 онд Мөнгөн Эрдэнэ хүртсэн амжилттай. Түүнээс хойш анхны амьдралаа зохиож хөөрхөн үрийн ээж болсон ч удалгүй өрх тусгаарласан гэдэг. Ганц хүүхэдтэйгээ амьдарч байхдаа хөтлөгч Нямбаяртай амраг хосууд болж, хамтын амьдралаа эхлүүлсэн ч төд удалгүй дууссан. Түүнээс хойш хэсэг ганц бие явсан тэрбээр “Грандмед” эмнэлэгт Маркетингийн хэлтэст ажиллаж байхдаа Нуруу, нугасны мэс заслын эмч Тэмүүжинтэй амьдарч хөөрхөн үрийн аав, ээж болцгоосон гэж сонсогдсон. Харин тэрбээр саяхан болсон “Татар” хамтлагийн тоглолтод өөрөөсөө дүүмэд нэгэн бүсгүй болон залуутай хамтдаа хөгжилдөж өнгөрөөв. Дүүмэд бүсгүйтэй торон шигтгээ, өдтэй цамцаар ижилсэн гоёсон нь ихэд содон байсныг нуух юун. Хэнд нь илүү зохиж вэ гэж асууж байгаа мэт ижилсэн хувцасласан тэд эгээтэй л охидын хамтлагийн дуучид мэт байгаа биз. Тэгээд тэд тэр үдэш хамгийн их эмоцитой бүжиглэж, дуулж байгаа харагдсан шүү.
Дараагийн мэдээ