Тэгвэл цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын банкны ажилтан кассаас их хэмжээний мөнгө ашиглаж цахим мөрийтэй тогтлоом тоглосон байж болзошгүй байна” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас дээрх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.