Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Баян” Базараагийн “Эко Алтан Заамар”-ын лицензийг одоо хүртэл цуцлаагүй байна

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:20 цаг орчимд нуранги үүсч хоёр техник, зургаан иргэн дарагдсан ноцтой осол гарсан. Ослоос хоёр хүнийг эсэн мэнд аварч чадсан ч дөрвөн хүнийг нь аварч чадаагүй юм.

Тэгвэл дөрвөн хүний аминд хүрсэн “ЭКО АЛТАН ЗААМАР” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах болсон талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдэгдэж байв. 

Тэрбээр хүний амь эрсэдсэн явдалд тухайн ААН хариуцлагаа хүлээх ёстой. УУХЯ-наас тусгай зөвшөөрлийг нь цуцлах чиглэлээ өгсөн. Цуцлах болно. Одоо МХЕГ-аас дүгнэлтээ оруулаад ирвэл УУХҮ-наас “ЭКО АЛТАН ЗААМАР”-ын тусгай зөвшөөрлийг цуцлахад бэлэн байна” хэмээн мэдэгдэж байв.

Гэвч өнөөдрийг хүртэл “ЭКО АЛТАН ЗААМАР” компанийн лицензийг цуцлаагүй хэвээр байна. 

Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас тодруулахад “Ослын талаар Мэргэжлийн хяналтаас ирүүлсэн. Яг цуцлах үндэслэлийг нарийвчилж ирүүлээгүй байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас лицензийг цуцлах үндэслэлийг нарийвчилж ирүүлсний дараа дараагийн арга хэмжээг авна” гэсэн хариу өгчээ. Үнэндээ мөнгөнд дарлуулсан хууль хяналтын байгууллагынхан хичнээн хүний аминд хүрсний дараа энэ мэт хариуцлага алдсан компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах юм бол.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!