Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Ичинхороо манай телевизийн урдаа барьдаг үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг. Эфирийн өмнө харин ч нэг мэргэжлээ гайхуулж чаддаг тэрбээр хөгширдөггүй, өтлөх тусам улам гоо үзэсгэлэнгээ гайхуулсаар байна.
Шадар сайдын арын албыг туждаа сайн хашиж, ажлаа ч хийн, амьдралаа ч зохицуулдаг тэрбээр телевизийн хөтлөлтөөс гадна энд тэнд урилга, заллага, халтуураар давгүй сайн мөнгө цуглуулдаг гэж болно. Ай даа, сайхан ч бүсгүй, сайн ч хөтөлдөг уран бүтээлч дээ. Ямартаа ч нөхрөө төрд байх хугацаанд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан Ичко баярын уур амьсгалтай эдгээр өдрүүдэд мөн ч их завгүй яваа нь мэдээж.