Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл ажиллаж байхдаа тушаал гаргаж ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр “Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлөх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа. Чөлөөлнө” хэмээн мэдэгдэж, тун ч удахгүй шийдвэрээ гаргасан байдаг. Түүнийг авлигын хэрэгтэй холбон, бүр “аавынд” хүртэл хориод амжсан гэх шуум бий.
Харин Г.Өсөхбаяр аваргын гэргий, Б.Нарантуяа өөрийг нь үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн асуудлаар шүүхэд шалгуулах хүсэлтээ өгч, ялалт байгуулснаар ийн хуучин албан тушаалдаа эргэн томилогдсон билээ. Сайд байсан ч хамаагүй, шударга бусын төлөө зад шүүхдэн байрандаа эргэж суусан Б.Нарантуяагийн ард асаалттай байх танк нь мэдээж Г.Өсөхбаяр аварга. Уул шиг том аваргын гэргий даруухнаар инээмсэглэж, цагтаа дүүхэлзэж явсан дүр төрхөө хадгалсан хэвээр байсан шүү.
Дараагийн мэдээ