“Наран трейд” ХХК-ийн захирал О.Удвал хэмээх сайхан эмэгтэй бий. Үеийнхэн дундаа цэмбэгэр яваа тэрбээр эрлийздүү дүр төрхөөрөө олны анхаарлыг татаж ирсэн.
Тэрбээр “Би өөрийгөө ажилчин зөгий гэж боддог. Энд ирсэн охид миний ижил ажилчин зөгийнүүд байх аа. Хатан зөгий биш шүү. Тиймээс бидний жаргал зовлон нэг байж магадгүй юм. Хийж буй ажил, зорьж буй зүйл маань ижил байх гэж бодож байна. Бизнес эрхэлсэн туршлагаа Та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна.
Би худалдааны үйлчилгээний салбараас бизнесийн гараагаа эхэлж, 27 жил ажиллажээ. Хувийн бизнес эрхлэхийн хамгийн сайхан зүйл нь хэзээ ч тэтгэвэрт гардаггүйд оршдог юм байна. Арван жил болон дээд сургуулийн найзууд маань хэдийнэ тэтгэвэрт суусан. Харин би “Үүргэвчтэй аялал”-ын Г.Ганхүүтэй “Hard rock” кафе нээгдэхэд тааралдсан шүү дээ.
Хүн зүс царай, байгалийн жамаараа хөгширдөг ч залуучуудтай хамт ажиллахад сэтгэл санаагаараа хөгширдөггүй юм билээ. Залуучуудаас маш их эрч хүч авдаг. Мөнхийн ажил хөдөлмөртэй байлгадаг нь бизнес эрхлэхийн хамгийн том давуу тал юм шүү. Бурхны оронд очтолоо ажиллана даа гэж боддог” хэмээсэн удаатай.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ