Өндөр хүмүүст нэг бэрхшээл байдаг, тэд үргэлж намхан хүмүүстэй доошоо харж, тонгойж харилцсаар байгаад бөгтөр болох тал бий. Монгол Улсын гарьд Н.Ганбаатар энэ бэрхшээлтэй хүүхэд байхаасаа нүүр тулж явсан нь мэдээж. Улсын цолтой бөхчүүд дундаа ч өндөр, том биетэйд тооцогддог тэрбээр энэ удаа ангийн андуудтайгаа талбайн шагналын хүлээлтэд зогсож байсан юм.
МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржийн хүү тэрбээр нэгэн үе аавд нь шүүхийн шийдвэрийн бичиг гардуулах гэсэн гүйцэтгэгч нартай үзэлцсэн, мөн допингийн асуудалд орооцолдсон гэх ярианд өртөж явсан. Хэлье гэснээ хэлчихдэг, хэлээд ойлгохгүй бол ганцаараа ч хамаагүй 20-иод хүний өөдөөс нүцгэлж байгаад үздэг зоригтой Н.Ганбаатар гарьд ийм л сайхан халхын гүндүүгүй эр дээ.
Дараагийн мэдээ