Цагаан шонхор” холдингийн ерөнхийлөгч Ч.Энхтайван энэ амьдралдаа туг ч барьж, тугал ч хариулж, эр хүн долоо дордовч найм сэхдэгийг биеэрээ үзүүлж яваа. Монголын дизайнеруудын холбооны голлох үүрэгтэй энэ эрхэм, Монголын түүхийг муухан түүхчээс илүү сайн мэддэг. Тиймдээ ч компанидаа “Цагаан шонхор” нэг өгч, түүх дурсгалтай холбоотой эд зүйлд гар хардаггүй. Бизнесмэн Ч.Энхтайваны үүсгэн байгуулсан Чингэсийн хүрээ жуулчны бааз л гадна дотны өндөр дээд хэмжээний айлчлалын тэргүүн, зочид төлөөлөгчдийн нүүрийг тахалдаг ганц газар. Чингэсийн хүрээ жуулчны баазын гол анхаарал татдаг газар нь 60 хүний багтаамжтай том гэр. Энэ монгол гэрийг ангийн үнэт үс булга минжийн суусрын арьсаар гоёж, 4 тоннын цул алтаар бүрсэн гэх юм билээ.
Ямартай ч насаараа олноос нуусан гэр бүлийг нь энэ удаа People ил гаргалаа. Загварын ертөнцөд зурвасхан үзэгдээд өнгөрсөн жижиг Цолмонг гэргийгээ болгож, хясаанд нуусан сувд мэт хадгалсаар ирсэн Ч.Энхтайванд сайхан хөвгүүд төрүүлж өгснийг зургаас харж болохоор байна. Сайхан гэр бүлд нь аз жаргал ерөөе.
Дараагийн мэдээ