Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Улсын аварга Э.Оюунболд бэлгэнд “дарагдаж” явсан цаг саяхан. Түүийг цахим ертөнцөд сэргээш хэрэглэсэн хэрэглээгүй гэсэн талцал өрнөсөөр даруй хэдэн долоо хоно өнгөрөв. Мань эр “миний шээс” солигдсон гэхээс өөр дорвитой тайлбар олон нийтэд өгөөгүй. Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өчигдөр болж допингийн Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ өгөөгүй бөхийн нэрийг зарласан. Тодруулбал, улсын аварга Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн.
Э.Оюунболдын хэрэглэсэн гээд байгаа Станозолол бэлдмэлийг 1962 онд Америкт нээсэн бөгөөд 1974 оноос олон улсын олимпийн хороо албан ёсоор хориглож байсан юм байна. Морин уралдаанд ашигладаг стериод буюу ер нь бол малд хэрэглэдэг зүйл аж.
Мелдониум гэдэг нь манайхны фитнес, боди, бусад тамирчдын хэрэглэдэг С4 төрлийн судас тэлэгчийн асар хүчтэй хэлбэр нь буюу S4 хэлбэрийх нь аж.
Харин сүүлийн гидрохлоритиазид, хлориазид нь дээрхи хоёр бодисыг нуух журмаар хэрэглэдэг урвалд ордог далдлагч бүтээгдэхүүнүүд юм байна. Мөн шээс хөөдөг аж.
Э.Оюунболд аварга өмнө нь улсад түрүүлэхдээ эрүүл мэндийн салбарт ажилладаг Өнөржаргал гэдэг бүсгүйтэй амьдарч хүүтэй болж, “Танайд хоноё” нэвтрүүлэгт ч гэр бүлээрээ орж байлаа. Харин энэ жил Завхан аймгийн Сонгино сумын харъяат Өнөрөө гэх бүсгүй олны өмнө үзэгдээгүй. Харин уяачдын наадмаар ёсолж авсан гэргийгээ төрхөмд нь буцааж хоёр дахь галаа үзсэн гэдгээ шинэхэн аварга ил болгож байлаа. Э.Оюунболд аваргын шинэхэн гэргий нь Төв аймгийн харьяат бөгөөд бөхийн удамтай бүсгүй гэнэ лээ.