Uncategorized Мэдээ

Татварын байцаагчидын улсын зөвөлгөөн эхэллээ

Сумдын татварын улсын байцаагчдын сургалт-зөвлөгөөн өнөөдөр нийслэлд эхэлж байна.

Татварын ерөнхий газраас зохион байгуулж буй сургалт зөвлөгөөнд 330 сумын татварын улсын байцаагч, 21 аймгийн Татварын хэлтсийн дарга оролцож байна. Гурван өдөр үргэлжлэх сургалт зөвлөгөөнөөр “Татварын багц хууль”-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, “Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийг татварын албаны хэмжээнд нэвтрүүлэх, албан хаагчдыг арга зүйгээр хангах, шинэ тогтолцоонд чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох юм.

Мөн энэ сарын 22-ны өдөр Монгол Улсад шинэ үеийн татварын алба үүсэж хөгжсний 28 жилийн ой, “Татварын албаны ажилтны өдөр -2019” өдөрлөг болох бол мөн 23-нд Монголын татварын албаны “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгуулна. Үүний өмнө татварын албан хаагчдын сургалт-зөвлөгөөнийг аймаг, орон нутагт ээлжлэн хийжээ.

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!