Амжилт Мэдээ

Монголын циркчид “А” зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

БНХАУ-ын Учао хотноо хоёр жил тутамд зохион байгуулдаг олон улсын “А” зэрэглэлийн циркийн жүжигчдийн тэмцээн аравдугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд болж өндөрлөжээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 18 орны циркийн жүжигчид оролцож, өрсөлдсөнөөс Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид шааригтай акробатын үзүүлбэрээрээ мөнгөн цом хүртсэн байна.

Циркийн уран бүтээлчдийн хувьд Ж. Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн 21 дахь төгсөлтийн залуу жүжигчид бөгөөд номерын багшаар Х. Ганболд, продюсер Н.Эрдэнэ нар ажиллажээ.

Тэд өмнө нь энэ уран бүтээлээрээ 2019 онд олон улсын дөрвөн тэмцээнд оролцож нэг алт, гурван мөнгөн цом авчээ. Тус төвийн циркийн жүжигчид энэ тэмцээнийг дуусгаад арваннэгдүгээр сард болон ирэх оны нэгдүгээр сард Франц улсад болох “Grenoble” болон “Massy” олон улсын циркчдийн тэмцээнд оролцох юм байна.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!