Япон улсад тарган хүнийг дарга болгодоггүй гэх юм билээ. Учир нь өөрийнхөө биеийг удирдаж чадахгүй хүн бусдыг удирдаж чадахгүй гэж үздэгтэй холбоотой. Гэтэл манай улсад энэ нь эсрэгээрээ. Нэг нөхөр нэг байгууллагын хурган дарга болонгуут л гүзээ нь томорч эхэлнэ. Ямартаа л дүрэмт хувцас өмсдөг төрийн байгууллагынхны дунд гүзээтэй эрчүүдэд зориулсан тусгай хувцас хийхэв. Түүгээр ч зогсохгүй сархад хүртээд элдэв хэрэг өдүүлэх нь ч бий. Тэгвэл “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл халамцуу явж байгаад манай дуранд өртсөн нь энэ. Түүний хувьд төмөр замчдын баяраар албаны хувцсаа мартаж, алжаалаа тайлж явааг нь ойлгож болох ч бас л пээдгэр байгаа юм шүү.