Зун цаг ирж, их хотын дэгжин бүсгүйчүүд хэдийнэ ичээнээсээ гарчээ. Бидний дуранд хэн багтсан гээч. Өнгөрсөн жил будаг нь ханхалсан сүрлэг Их дэлгүүрээ нээсэн Оюунбилэг гангар гунгар алхаж байх нь тэр. “UB Palace”-ийн архан талд зам дагуу орших тансаг шилэн барилга их хотод өнгөө нэмээд жилийн бараа үзжээ. Мөн “мода”-наас хоцрох дургүй монголчууд эднийхээс салахаа байсан. Тэгвэл энэ жил Оюунбилэг хатагтай ам ангайлгам алаг барилгаа ашиглалтад оруулах гэж байна. Нэг харахад л нэг шинэ барилга нэмэгддэг болсон өнөө цагт Оюунбилэг арай л хурдан гялалзуулаад байна уу. “Gem Palace” нэртэй оффис, худалдааны төвийн зориулалттай уг барилга мөн л метрополис хотод чимэг нэмэх төлөвтэй.
Оюунбилэгийн тухайд залуухан бүсгүй шүү дээ. Элдэв долоон аашгүй, шулуун шударга, дайчин, басхүү царай, бие галбирын бядтай гэгдэх тэрбээр Япон “школ”-той. Япончууд зарчимч, цаг тас баримталдаг, ажилсаг хүмүүс. Багаасаа арлын оронд сурч боловсорсон тэрбээр Япон хүмүүсийн энэхүү бахархам чанарыг өөртөө нягт суулгасан бололтой. Ажил, амжилтын амтанд шумбасан Оюунбилэгийг People ийнхүү дурандаа буулгаж чадлаа.