Онцлох мэдээ

АТГ-т шалгагдаж буй ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын халаасны хүн

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс шалгаж эхэлжээ.

Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр саатуулсан байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Б.Нямдаваагийн ажлын өрөөнд өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийсэн гэнэ.

Мөн түүний гэрт ч нэгжлэг хийсэн ажээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгохдоо бусдаас онц их хэмжээний авлига авсан нь гүйцэтгэх ажиллагааны хүрээнд тогтоогдсон гэдгийг онцолж байлаа.

АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт түүнийг Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулах хүсэлт хүргүүлсэн байна. Прокурорын байгууллага хүсэлтийг хүлээж авсан гэх мэдээллийг албаны эх сурвалж хэллээ.

Тэгвэл Б.Нямдавааг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд байхдаа томилсон байна. Б.Нямдаваа нь урьд нь Н.Номтойбаярын хувийн “МАК” ХХК-д захирлын алба хашдаг байсан аж. Тиймээс Б.Нямдаваагийн авлигын цаана Н.Номтойбаярын ашиг сонирхол ч явж байхыг үгүйсгэхгүй.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!