Телевизийн сайхан бүсгүйчүүдийн нэг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Ичинхорлоог үерхэлдээ үнэнч хэмээн тодорхойлохын учир нь тэрбээр өнөөг хүртэл үндэсний телевиздээ ажиллаж байгаатай нь холбоотой. Үеийн сайхан бүсгүйчүүд нь цагийн аясаар өөр өөр телевиз рүү “урвасан” ч Ихо л үндэсний телевиздээ үнэнчээр зүтгэсээр байгаа юм. Хэдийгээр жүжигчин мэргэжилтэй ч телевизийн салбарт гүн дурласан тэрбээр хожим нь АНУ-д сэтгүүлчээр мэргэжил дээшлүүлж, энэ салбарт өөрийгөө бүрэн зориулахаар шийдсэн. Ихо телевизийн салбарт ажиллахын зэрэгцээ хааяа ганц нэг рекламанд тоглодог.
Өдгөө Хотын даргын гэргий гэсэн чимэг нэрнийх нь өмнө нэмэгджээ. Нөхөр нь зочдын суудалд заларсан байхад гэргий нь тайзнаа хөтлөлт хийнэ гэдэг хэрхэн санагддаг бол. Мэргэжил хойно яах билээ. Ажил гээд гэртээ ч бараг тааралдахаа байсан хос маань хаа нэг хүлээн авалт, хурал зөвлөгөөн дээр мөн л ажлаа хийж яваад учирдаг гэсэн шүү. Тэдний амьдрал ч адал явдалтай, ажлын амтанд дарагдаад асар сонирхолтой байгаа юм байна даа.