Загвар өмсөгч С.Эрдэнэцогт, С.Төгс нар хамтын амьдрал зохиож, хөөрхөн охины эцэг эх болсноор загварын салбарын төгс хос гэгдэж явсан цаг бий. Гэсэн ч төгс хосын амьдрал эхэлсэн шигээ хурдан дуусчихсан.
С.Төгс охиныхоо эцгээс салсны дараа салбарынхаа хэд хэдэн эртэй холбогдсон ч богино настай романсууд байв. Харин хамгийн сүүлд полл-дансер Ч.Цэнгүүнтэй хамтран амьдарч байна гэгдсэн. Тэгвэл С.Эрдэнэцогт буюу Ээгий гоонь эрийн амьдралаар амьдарч, фитнесээр идэвхтэй хичээллэх болсон юм. Мань эр булчингаа хөгжүүлж, фитнес моделиор ажиллахын зэрэгцээ шөнийн клубт бүсгүйчүүдэд зориулсан үзүүлбэр үзүүлдэг. Нэг хэсэг үзэсгэлэнтэй бүсгүйтэй хамтдаа авахуулсан зургаа цахим хуудастаа баруун солгойгүй цацсанаар эзэнтэй болжээ гэх хардлагыг дагуулаад байв.
Гэвч Ээгий “Энэ бүсгүй миний дүү” гэснээр түүнийг мөрөөддөг охид, бүсгүйчүүдэд найдвар байгааг илтгэсэн. Харин саяхнаас нэгэн бүсгүйтэй ихэд дотно манай дуранд өртсөн юм. Ингэснээр Ээгий найз бүсгүйтэй болж, С.Төгсийн экс гэх тодотголоосоо ангижрах бололтой.
1 Сэтгэгдэл
hen gedg ohin bdinbe ene