Амьдрал Мэдээ

Хэнтий аймгийн бичил жоншны уурхайд хүн унаж амиа алджээ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт орших бичил жоншны уурхайд өчигдөр хүн унаж амиа алджээ. Тодруулбал, тус аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 километрт орших Баян-Адарга сумын “Хөлийн холбоо” гэх газар иргэн Г-гийн эзэмшлийн жонш олборлодог бичил уурхайд 30 настай, эрэгтэй иргэн Б-ын татлага нь тасарч, 40 метрийн гүнд унаж нас барсан тухай дуудлагыг өчигдөр 16:44 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид 20:31 цагт очиж хоёр цаг гаруй ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлэн өгчээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!