Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ

А.Адъяасүрэн авлига өгсөн үү?

 

“Номгон санчир” компанийн үүсгэн байгуулагч, УИХ-ын шинэхэн гишүүн А.Адъяасүрэн нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 000 ам.долларын авлига өгсөн гэх асуудал сөхөгдөж эхэллээ.

Тавантолгойгоос Гашуунсухайт боомтын чиглэлд нүүрс тээвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн дунд А.Адьяасүрэнгийн гурван ч компани бий гэдэг. Тиймээс С зөвшөөрөл гэдэг түүний хувьд амин чухал нь мэдээж юм.

Сонгууль эхлэхтэй зэрэгцэн яллагдагчаар татагдсан хэмээн шуугиж байв. Ерөнхийлөгчийн албан бус зөвлөх түүнийг уг хэргээ түр намжаан сонгуульд нэр дэвшсэн, мөн мөнгө тараан байж УИХ-д сонгогдсон тухай яриа газар авч байлаа.

Үндсэн хуулийн 29.3-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их хурлаас эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан. УИХ-ын тухай хуульд ч гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон бол эгүүлэн татна гэж хуульчилжээ.

Тэгвэл УИХ-ын сонгуульд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгсөнийхөө дараа ийнхүү ярьсан. Тэрбээр “…Энэ бол бидний УИХ-ын найм дахь удаагийн сонгууль. Бид гэр орондоо, өөртөө хүнс, бараа худалдаж авахдаа хугацаа нь дууссан эсэх, хаана үйлдвэрлэсэн, гарал үүслийг нь маш сайн харж авдаг. Тэгвэл Улсын Их Хурлыг бага ард түмэн гэж хэлдэг. УИХ-ын 76 гишүүнийг сонгохдоо бараа сонгохоос илүү цензур тавьж, сонголтоо хийхийг Та бүхнээс хүсье. Мэдээж санал худалдаж авах асуудал олон тойрог дээр яригдаж байна. Энэ бол үе үеийн сонгуульд яригддаг асуудал. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг олон хүн орж ирдэг. Уул уурхайн бизнес эрхэлж буй хүмүүс энэ их мөнгөөр санал худалдаж авах, гэмт хэрэг хийсэн хүмүүс УИХ-д толгой хоргодох байдал сүүлийн сонгуулиудаар ажиглагдаж байгаа гэдгийг ард түмэндээ дахин дахин хэлье” гэж байв. Гэвч түүний хэлсэнтэй адилхан хүн нэгэнт УИХ-д ороод ирж.

Тиймээс хууль, шүүх дээр асуудалтай А.Адьяасүрэнг эгүүлэн татах асуудал хөндөгдөж болзошгүй тухай шуугиж байна.

 

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!