Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ

“Good Price”-ийн эзэгтэй цар тахлын үед мах шаглан, 20 сая төгрөгөөр торгууллаа

Зиндаархагч “Good Price” цар тахлын үед мах шаглан, 20 сая төгрөгөөр торгууллаа


Нийслэлийн Хан-Уул болон хотын төвөөр хэд хэдэн салбараа нээсэн Good Price дэлгүүрийг мэдэхгүй хүн үгүй билээ. Америкаас бараа, бүтээгдэхүүнээ татдаг хэмээн омогшиж, үнэ, чанар, үйлчлүүлэгчээрээ зиндаархдаг энэ сүлжээ дэлгүүр чамгүй ашиг олсоор өнөөдрийг хүрсэн. Гэвч цар тахлын үед нийгэмд хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой байв. Тодруулбал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 7.30 минутаас эхлэн Улаанбаатар хотын 6 дүүрэгт Онцгой байдлын албан хаагчдын хамт 14 зах, 39 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 29 эмийн сангуудад мөн Орхон, Өвөрхангай аймгуудад хяналт шалгалт хийхэд Good Price-т асуудал үүсэв. Шалгалтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үлэмж гросерс” ХХК-ийн “Good price” дэлгүүрт хонины ястай махыг 10500, үхрийн цул махыг 16 000 төгрөгөөр худалдан борлуулж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын Ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасанчилан 20,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Сүлжээ дэлгүүрийн толгой компани нь “Үлэмж Гросерс”. Сүүлд барилгын бизнесээр хүрээгээ тэлсэн “Үлэмж гросерс” гадаад худалдаа, нийтийн хоол, гоо сайхны үйлчилгээ зэрэг олон салбарт бизнестэй. Группийн эзэд нь Мөнхбат хэмээх нууцлаг ноёнтон, гэргий Дэлгэрмаа хэмээх ганган шаавай бүсгүй бий. Дэлгэрмаа хаа л томоохон арга хэмжээ, үдэшлэг, хүлээн авалт болно, тэр болгонд этгээд содон хувцаслалт, нүүр будалтаар олны нүд хужирласаар ирдэг. Өдгөө дэлгүүрээ эдний ууган хүү, залуу бизнесмэн Б.Чингүн эхнэрийн хамт удирдан ажиллуулдаг.
Тансаг зэрэглэлийн томоохон хотхонууд дунд бууриа зассан “Good price”-ынхан хэд хэдэн үзүүлэлтээр бусдаас онцгойрдог. Тухайлбал, анхны хүргэлттэй супермаркетуудын нэг бол эднийх. Үнийн дүн нь 33000 төгрөгөөс дээш бараа авсан тохиолдолд хүргэж өгнө. Захын нэг хороололд, замын хаа нэг гудамжинд байдаггүй “Гүүд прайс” өдгөө таван салбартай. Хэрэглээ өндөр, амьжиргааны түвшин дээгүүр хүмүүст хүрч үйлчилдэг нь эдний ялгарал гэж болно. Харамсалтай нь Good Price-ийн эздийн шунал хэрээс хэтэрч, цар тахлын үед ашиг хайсан нь олны дургүйцлийг хүргэж байна.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!