Архангай аймгийн Тариат суманд анхлан төрөгч эх сумын эмнэлгийн жорлонд амаржжээ.
Тодруулбал анхны төрөлтөөр 3200 гр жинтэй хүү төрүүлсэн эх жорлонд амаржиж, доош унасан нярайг сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч Б.Халзан аварсан байна.
Дөнгөж төрсөн нярайг 4 метр орчим гүнээс гаргасан бөгөөд хүүхдийн нуруу хөхөрч, бага зэрэг шалбарсан байжээ. Одоогоор эх, хүүгийн бие сайн, эмнэлэгт байгаа аж.
Эх сурвалж: Amarzaya Oyunbat