Монгол улсын Засгийн газраас Төрийн болоод орон нутгийн төсөвт байгууллагуудыг хэмнэлтийн горимт ажиллуулах талаар шийдвэр гаргасан.
Гэвч энэ шийдвэр нь Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хамааралгүй бололтой. Учир нь тус байгууллага нь “Кореа саражем” ХХК-аас 7 сая 990 мянган төгрөгөөр МАССАЖны ор худалдан авсан байна. Татвар төлөгчдийн мөнгөөр алжаалаа тайлж, төрийн шийдвэрийг үл хүндэтгэх нь хэр ёс зүйтэй юм бол? Ямартаа ч Дээд шүүхэд төрийн шийдвэр хүрдэггүй дархан цаазат газар бололтой.