Тус аймагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Өвөрхангай аймгийн Хужирт сумын сувилалд хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр шөнө 03.00 цагт Дархан-Уул аймагт ирсэн иргэдээс халдвар илэрлээ. Нийт 10 иргэн буюу 9 том хүн, 1 хүүхэд ирсэн. Одоогийн байдлаар 5 том хүний өвчлөл батлагдсан. Эдгээр хүмүүсийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлан эмчилж байна. Эдгээр 5 хүний ойрын тохиолдол болох 11 хүнийг мөн тусгаарлан ажиглаж байна. Өнгөрсөн шөнө ирсэн болохоор ойрын хавьтал маш бага.
Дээрх 10 иргэнээс гадна өөр хүмүүс Хужирт суман дахь сувилалд хэвтэн эмчлүүлсэн эсэхийг судалж үзэхэд энэ сарын 12-нд 2, 13-нд 1, 17-нд 4 иргэн нийт 7 иргэн хэвтэн эмчлүүлж Дархан-Уул аймаг руу буцаж ирсэн нь тогтоогдсон. Эдгээр 7 иргэнээс авсан өнгөрсөн шөнө бас шинжилгээ авсан. Гуравдугаар сарын 12-нд ирсэн нэг гэр бүлийн хоёр иргэнээс мөн халдвар илэрлээ. Тэдгээр хүмүүс нь Дарханы Шарын гол сумынх.
Ингээд Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах Сэмжид хужирт гэх сувилалд амраад ирсэн. Дарханы 17 иргэний долоогоос нь коронавирусийн халдвар илэрлээ. Гуравдугаар сарын 12 – нд ирсэн нэг гэр бүлийн хоёр иргэний маршрут маш өргөн.
Халдвар илэрсэн гэр бүлийн 2 хүн Дархан хотод олон нийтийн газраар явахаас гадна гэр бүлийн хүрээнд Наурызын баяр тэмдэглэсэн. Тус гэр бүлийн хоёр хүний ойрын хавьтлын 139 хүн одоогийн байдлаар тогтоогдож байна. Ойрын хавьтлын 9 нь Сэлэнгэ аймагт, 22 нь Дархан суманд үлдсэн 108 нь Шарын гол сумын нутаг дэвсгэрт байна” гэж мэдээллээ .