Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоол “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх Пүрэв гаригийн 16:00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор улс орон даяар ажиллаж, нэгдсэн дадлага сургууль зохион байгуулдаг.
Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас дуут дохиогоор аюулгүйн цэгт цугларах дадлага сургууль хийгдэхгүй тул иргэн та гэртээ болон ажлын байрандаа байж, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж, газар хөдлөлтийн талаарх зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс аваарай.