Кино урлагийн салбарыг өнгөлөх үлгэр жишээ хос байсан Ари, Бидо нар тусдаа амьдарсаар хоёр жилийг үджээ. Их хотыг доргиож, олны анхаарал татсан тансаг хурим хийсэн “Маск” продакшны жүжигчин Д.Бямбадорж, Б.Ариунчимэг нар дундаасаа нэг охинтой. Оюутан ахуй наснаасаа бие, биесээ таньж, үерхсэн тэдний хайрын түүх тун сонирхолтой. Хэн, хэнийхээ анхны хайр нь байж, мөрөөдлийн хуримаа хийгээд амжсан тэд хуримынхаа нэг жилийн ойгоор хамтын амьдралдаа цэг тавьсан.
Ганц бие ээжийн эгнээнд шилжсэн Ари хэсэг ганцаар явсан ч хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Удалгүй нийгмийн сүлжээнд өөрийн жирэмсний зурагаа нийтэлж байсан билээ.
Тэгвэл Ари 3сарын 24нд Гурван гал эмнэлэгт амаржиж хөөрхөн хүүхдээ өлгийдөн авчээ.
Ямартаа ч шинэхэн амьдралаа эхлүүлээд, шинэхэн гишүүнээ хүлээж авсан бүсгүйдээ баяр хүргэн сайхан бүхнийг хүсье. Ирээдүйн амьдрал нь дардан байгээ.