Комедиан Амараа буюу Д.Амартүвшингийн “Urban talk” нэвтрүүлгийн үеэр ярьсан яриа, биеэ авч яваа байлдал нь олны дургүйг ихээр хүргэсэн. Тухайн нэвтрүүлгийн багийг шүүмжилж нийгмийн сүлжээгээр үзэхгүй байх санаачилга гаргаад байгаа. Ингэхдээ Амраагийн комедиг хүртэл үзэхгүй байх давалгаа яваад байгаа билээ.
Харин тэрээр уучлалт гуйхаасаа урьтан хараал хэлж, үзэл бодлоо хурцаар илэрхийлсэн. “Мэдэгдэл: Би дахиад хараа л ерөөлтэй мааз нэвтрүүлэгт зөндөө орно! Би дахиад зөндөө алдаа оноотой юм хийнэ! Таалагдахгүй бол намайг битий дага! Битий үз!..” гэсэн юм.