Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ЭМЯ-нд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг өнөөдөр гардуулна

Монгол эрдэмтэд шүлснээс коронавирусийг илрүүлэх оношлуур бүтээсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллэсэн.

Тэгвэл шүлснээс авсан сорьцноос коронавирус илрүүлэх шинжилгээг АШУҮИС дээр хийж эхэлнэ гэдгийг АШУҮИС-ийн дэд профессор Д.Нямбаяр өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр “Энд дурдахгүй байж боломгүй зүйл бол шүлсэнд COVID-19-ийг тодорхойлох уг оношлуурын цомог бол Монгол Улсын хувьд дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол болж байгаа. Хамгийн тэмдэглүүштэй нь дэлхийд анхдагч оношлуурын цомог болж байгаагаараа онцлог юм” хэмээн бичсэн байна.

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын халдвар мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой аж. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулж байсан билээ.

Түүнчлэн, Өнөөдөр 12:00 цагт Эрүүл мэндийн яаманд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг АШУҮИС-ийн эрдэмтэдэд гардуулан өгөх юм.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!