Шадар сайд С.Амарсайханы эхнэр нэвтрүүлэгч Ичинхорлоо ХӨСҮТ-д аав ээжийгээ сахиж 1 хоносон гэх асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр тайлбар өглөө.
-Эмч хүний хувьд үйлчлүүлэгчийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь ёсзүйгүй асуудал. Гэхдээ нийгэмд үл ойлголцол үүсээд байгаа учраас зарим нэг мэдээллийг өгье. Тухайн иргэний аав ээж нь хоёулаа халдвар авсан. Хүнд асаргаанд байдаг тул ойрын хавьтал болсон. Манайд хэвтүүлэн эмчлүүлэх хэсэгт ороод 2 цагийн дараа гарсан. Тэрнээс хоноод, орчин нөхцөлийг нь голоод гарсан асуудал байхгүй. Би энэ талаар нэлээн тодруулга хийлээ. ХӨСҮТ-ийн улаан бүс рүү орсон тохиолдолд 14 хоног тусгаарлагдах журамтай. Тиймээс энэ журмын дагуу тухайн иргэн тусгаарлалтад байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн газраас хяналт тавьж, ажиллаж байгаа” гэлээ.