Манай үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг “Мах маркет”-ыг мэдэхгүй хүн үгүй биз. Тэгвэл “Мах маркет”-ийн үйлдвэрлэдэг “Аянчин” хиамнаас үс гарсан тухай иргэн өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Гэтэл “Мах импекс” компаниас уучлалт ч гуйлгүй “Эргээд холбогдоно” гээд хэд хоног алга болсны эцэст 1,000,000 төгрөг өгье хэмээжээ.
Сүүлд 2017 онд мөн адил чанамал хиамнаас нь гахайн хөлний үс, бүр хуванцар хүртэл гарч байсан нь хэрэглэгч олныг бухимдуулахад хүргээд зогсохгүй үйл ажиллагааг нь мэргэжлийн байгууллагаар шалгуулахыг хүссэн хүн цөөнгүй байсан.
Бидэнд мэдэгдэж байгаа нь энэ болохоос биш чанах болгох, савлах гээд бүхий л дамжлага чухам ямар орчинд явагддаг бол гэхээс хэний ч дургүй хүрч таарна. Энэ олон жил өнгөрч байхад нөгөө л нэг алдаа хэвээрээ байгаа нь харамсалтай. Өнгөрсөн удаа гахайн үс, энэ удаа юуных нь мэдэгдэхгүй үс гарлаа. Цаашид юу гарахыг таах аргагүй…