Өчигдөр 10,820 хүний сорьцод шинжилгээ хийхэд 602 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 10,820 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 282 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 5,931 болж байна.
Шинээр Дорнод аймагт халдвар батлагдсан гэх мэдээлэл гараад байгаа. Тус аймагт батлагдсан тохиолдлуудын сорьцыг ХӨСҮТ-д баталгаажуулах шинжилгээ яг одоо хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс биеийн байдал
- Хөнгөн-1,811
- Хүндэвтэр-244
- Хүнд-52
- Маш хүнд-12 хүн байгаа юм.
- Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Нас барсан хүн 60 гаруй настай, эрэгтэй. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна хэмээн ЭМЯ-наас мэдэгдлээ.