Монгол Улсаас Унгар улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт сайд З.Батбаяр өөрийн цахим хаягтаа нэгэн харамсалтай мэдээллийг бичжээ.
З.Батбаяр: “Ковид дахин нэг иргэнийг маань авч одлоо. Хэдхэн сарын өмнө хүүхэдтэй болно гэж хөөрч явсан залуухан ээж, үхэлтэй 20 гаруй хоног тэмцэлдэж нас барлаа. Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.