“Нийслэл хүүхэн” киноны Гэрэлцэцэг хэмээх даруухан, зөөлхөн эмэгтэйн дүрийг чадварлаг амилуулсан, залуу жүжигчин Б.Золзаяа арван жилийн сурагч байх үеэсээ л хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж, телевизийн урлагт дурлан, ирээдүйн мэргэжлээ сонгосон байна.
Анх сургуулиа ч төгсөөгүй байхдаа “NTV” телевизэд хөтлөгч, сэтгүүлч мэргэжлээр ажлын гараагаа эхэлсэн бөгөөд “Хүүхэд насны галт тэрэг” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан аж.
Мөн тэрээр “Нийслэл хүүхэн” кинонд нэгдүгээр найруулагчаар ерөнхий найруулагчийн дор жүжигчид болон зураг авалтаа хариуцаад ажилласан байна. Дан ганц жүжиглэх бус сайн найруулагч болох ирээдүйтэй тун чадварлаг нэгэн гэдгээ батлан харууллаа.
Түүний нөхөр нь мөн адил жүжигчин бөгөөд найзуудтайгаа нийлээд “Oi” энтертаймент продакшн байгуулаад, амжилттай сайн ажиллаж байна. Саяхан “аав зарна” гэх дуулиан шуугиантай киноны сурталчилгаа олон нийтийн дунд сенсаци тарьсан билээ. Тэгвэл тус кино “Oi” энтертайментийн бүтээл гэнэ шүү.
Ямартаа ч чадварлаг хөтлөгч, жүжигчин бүр найруулагч гэдгээ харуулаад байгаа авьяаслаг бүсгүйдээ цаашдын уран бүтээл, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье.