Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ч.Номинг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн УЗ-ийн даргын албан тушаалаас чөлөөлжээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Номин хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын сонгуульт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжжээ.

Хуралд оролцсон гишүүд Ч.Номинг Соёлын сайдаар томилогдож, Төрийн албанд ажиллах болсонтой холбоотойгоор ХМЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд даргын үүргээс чөлөөлөх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм.

Тиймээс ХМЗ-ийн дүрмийн 7.10, 7.16.5, үйл ажиллагааны журмын 2.2 дахь заалтын дагуу УЗ-ийн дараагийн даргыг сонгох хүртэлх хугацаанд УЗ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дэд дарга У.Тамирыг сонгоод байна.

У.Тамир нь тус зөвлөлийг үүсгэн байгуулагдсан цагаас Удирдах зөвлөлийн дэд даргаар ажиллаж хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг үүсгэн байгуулах, хөгжүүлэн төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулсаар ирсэн туршлагатай гишүүн ажээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!