Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“СЭЖИГТЭН” Н.ТҮВШИНБАЯРТ МҮОХ-НЫ СУУДАЛ ХҮНДЭДСЭН ҮҮ?

Өнгөрсөн өдрүүдийн дуулианы эзэн иргэн “сэжигтэн” Н.Түвшинбаярт таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс авчээ.

Өдгөө ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж , хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчлав.

Бүх ялалт, ялагдал, уналт, босолт бүрд хамт байсан унаган багийн найзыгаа хүн харахын аргагүй онц хэрцгийгээр зодож, гэмтээсэн түүний энэ балмад байдлыг Монголчууд төдийгүй Олон улсын нэр хүндтэй байгууллагууд, хэвлэл мэдээллийн агентлагууд анхааралтай ажиглаж байна.

Тэр тусмаа ОУОХ-ны зүгээс “онцгой” анхаарч байгаа бололтой.  Олимпийн хороотой ямар нэгэн спортын амжилт, сонгуульт албан тушаалаар нэр холбогдсон хэнбугай ч ОУОХ-ны гадуур үлддэггүй. Тиймээс тухайн хувь тамирчин ч бай, сонгуульт албан тушаалтанууд ямарваа нэгэн зохисгүй явдалт нэр нь холбогдох л юм бол “түдгэлзүүлэх”, цаашлаад олимпоос авсан амжилт медалийн өнгийг нь шүүхээс гаргасан шийдвэрийг нь үндэслэн “тэглэдэг” журамтай аж.

Мөн тухайн тамирчин бизнесийн байгууллагуудын реклам, сурталчилгаанд тоглосон бол тухайн компанийн зүгээс өөрсдийн нэр хүндэт “муугаар” нөлөөлсөн гэж үзэн шүүхэд хандан их хэмжээний мөнгөн төлбөр нэхэмжилдэг тохиолдол ч байдаг.

Энэ мэт ар араасаа асар их гай барцад, эдийн засаг болоод сэтгэл санааны, улс орны нэр хүндийн нөхөж баршгүй хохирол бий болдог.

Ганцхан хормын тэвчээргүй уур омог, сагасан авир ганц тэр тухайн тамирчинд гэлтгүйгээр мөнгөөр хэмжимгүй эдийн засгийн хохирлыг улс орон доо учруулдаг тухай учир мэдэх хүмүүс сошиалаар ярьж буйг уншсан олон нийт ихэд харуусан цочирдож байна.

Учир нь МҮОХ-ны Ерөнхийлөгч хэмээх хариуцлагатай ажил албан тушаал эрхэлж байгаа хүн “муу” зүйлд нэр холбогдох л юм бол ОУОХ-ноос янз бүрийн дэмжлэг, санхүүжилт, тэмцээн уралдаан, олимпид оролцох зэрэг бүхий л боломжийг хаачихдаг, хасдаг хатуу дэг ёс зүйн дүрэм журамтай гэдгийг “сэжигтэн” иргэн Н.Түвшинбаярын буянаар Монголчууд бид хэзээ ч мартахааргүй тодорхой  мэдэж авлаа.

Юу юугүй “Токио-2020” олимпийн хаяаанд ирчихсэн байгаа энэ үед Монголын “БАГ ТАМИРЧИД” олимпд оролцох эсэх, оролцсон ч “Төрийн Дуулал”-аа эгшиглүүлэх эсэх зэрэг “АЙДАС” олимпийн эрх авсан тамирчдад төдийгүй, нийт Монголчуудад бий болоод байна.

Тиймээс, ОУОХ-ны зүгээс ямар нэгэн шийдвэр гаргахаас өрсөж МҮОХ-оо ойрын өдөр шүүхийн шийдвэрийг хүлээхгүйгээр яаралтай горимоор хуралдаж “сэжигтэн” Н.Түвшинбаярыг үндсэн ажлаас нь чөлөөлж, шинэ Удирдлагын “БАГ”-аа сонгох хүлээлт хүссэн ч, эс хүссэн ч нийгэмд бий болсон.

Үүссэн нөхцөл байдал даа тайлбар хийн түүнийг чөлөөлж, шинэ Удирдлага даа болсон тухайгаа олон нийтэд албан ёсоор мэдээлэх цаг үеийн шаардлага МҮОХ-ны өмнө хүлээгдэж буйг олон нийт сануулж байгааг энд хэлэх  илүүц биз ээ.

Өөрөөр хэлбэл Токиогийн олимпд орох эрхээ авсан Монголын БАГ тамирчид шинэ Удирдлагатайгаар Олимпийн наадамдаа оролцох нь Монгол Улсын нэн тэргүүний “ЭРХ АШИГ, СОНИРХОЛ” мөн гэж спортод дуртай хүн бүхэн хэлж, ярьж, бичиж, шуугиж, талцаж байна.

Тэр ч утгаараа МҮОХ-ны Ерөнхийлөгчийн суудал нь хүндэдсэн “сэжигтэн” Н.Түвшинбаярыг юу юугүй буруутгаж, харлуулахаасаа илүүтэй, шүүхийн эцсийн шийдвэр гарахыг хүлээх нь  ёс зүйт ХҮН ТА бидний үүрэг гэдгийг мартах учиргүй.

С.БАТГҮР

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!