Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буй энэ үед хатуу хөл хорио тогтоох эсэх асуудал иргэдэд хүлээлт үүсгээд байна.
УОК, ЭМЯ 14 хоног хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт уламжилсан
Харин өчигдөр орой УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар “УОК, ЭМЯ 14 хоног хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт уламжилсан юм.
Засгийн газраас УОК-т чиглэл өгсөн. Энэ нь хөл хорио тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг бариад явах ямар боломжит хувилбарууд бий тухай байсан. УОК маргааш/өнөөдөр/ хуралдаж тодорхой шийдвэр гарган Засгийн газарт танилцуулан эцэслэн шийдвэрлэнэ.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан дөрөвдүгээр сарын 10-н буюу Бямба гарагаас хөл хорио тогтоох эцсийн шийдвэр гараагүй байна” хэмээн тайлбарлав.