Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Монгол Улсын начин Э.Энхбатын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэргээр хоригдож байгаа билээ. Харин Э.Энхбат начины бие одоог хүртэл сайжраагүй байсаар байна.
Өчигдөр Э.Энхбатыг асрахаар Н.Түвшинбаярын ээж Булган аймгаас ирсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байсан.
Энэ талаар Э.Энхбат начины эхнэр Б.Нандинцэцэгээс тодруулахад “Түвшинбаярын ээж болон тэдний ар гэр бусад хүмүүс ирээгүй, уулзаагүй” гэсэн тайлбарыг өгсөн байна.