Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр албан хаагч харуулын даргаа буудан хөнөөгөөд, зэвсэг аван зугтсан хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан.
Тэднийг өнөөдөр өглөө албаныхан ар гэрийнхэнтэй нь хамт очин баривчилсан билээ. Баривчилсаны дараа цэргүүд ар гэрийнхэндээ “Хилийн цэрэгт үнэхээр их дарамттай байсан. Дэглэлт, дарамт шахалтыг тэсэж чадаагүй тул ийм зүйл хийчихлээ” гэсэн байна. Одоогоор уг хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна.