Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ ЯВСАН П.ЭНХМӨНХ УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛОГДЖЭЭ

Алдарч уяач Г.Пунцагбалжир агсны хүү, “Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч П.Энхмөнх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөхөөр томилогдон үнэмлэхээ гардан авсан байна.

Тэрээр одоогоос 6-7 жилийн өмнө загвар өмсөгч Г.Дэлгэрмааг хамтарч ажиллах нэрээр ажлын байран дээр нь хүчирхийлсэн гэх хэрэгт сэжигтнээр татагдан хууль шүүхийн байгууллагын хаалга татаж явсан нэгэн.

Тухайн үед Цагдаагийн байгууллагаас П.Энхмөнхийг эрэн сурвалжилж байгаагаа зарласан байдаг. Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны аравдугаар сарын 14-ний өдөр П.Энхмөнх нь иргэн Д-г биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан, хүч хэрэглэхээр заналхийлж, хурьцал үйлдсэн 0201301041920 тоот хэрэгт эрэн сурвалжилж байна” гэх мэдээлэл цацагдсан.

Гэвч тэрээр гадны улсад 2 жил амьдарч байгаад Монголд эргэн ирж Сэтгэл мэдрэлийн өвчний улмаас хэрэг хүлээх чадваргүй гэж мэдэгдэн хэргээ хаалгасан гэх мэдээлэл ч байдаг.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!