Иргэн Б.Сүндэръяа олон нийтийн сүлжээнд УИХ-ын нэгэн гишүүний талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн. Харин түүний “Тэр УИХ-ын гишүүний нэрийг хэлэх юм уу яах юм” гэсэн утгатай уг нийтлэлд бичигдсэн УИХ гишүүнийг Ц.Анандбазар байх гэсэн таамаг олон нийтийн дунд явж байгаа юм. Тэгвэл Ц.Анандбазар өөрийн цахим хуудсаар дамжуулан “иргэн Б.Сүндэръяатай өмнө нь уулзаж байгаагүй, танихгүй” гэх мэдэгдэл гаргасан билээ.
Үүнийгээ баталж байгаа мэт тэрээр бэлгийн хүчирхийллийг үл тэвчих “MeToo” хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийллээ.