2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 23:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа. Энэхүү хөл хорионы үеэр орон нутгийн замыг бас хаасан байгаа. Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй иргэд PCR шинжилгээ өгөөд зорчиж болно.
Гэвч иргэд зөвшөөрөгдөөгүй шороон замаар буюу хулгайн замаар хот хооронд зорчигч тээвэрлэсэн зөрчил гаргаж байгаа аж.
Тодруулбал, “Хатуу хөл хорионы үеэр хулгайн замаар хүн тээвэрлэж байгаа асуудал гарч байна. Жишээ нь Улаанбаатар хотоос Дархан руу хүн авч явна гэж фэйсбүүкт тавигдсан зарын дагуу асууж үзэхэд, нэг хүн 200 мянган төгрөг бөгөөд найдвартай хүргэж өгнө гэлээ” гэх мэдээлэл цацагдаад байна.
Хулгайн замаар хот хооронд зорчигч тээвэрлэсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т заасны дагуу 500,000 мянгаар торгох эвсэл 7-30 хоног баривчлах заалттай.
Мөн иргэдийг зохион байгуулалттайгаар, олноор нь тээвэрлэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 4.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр тээврийн хэрэгслийг хураах хүртэл арга хэмжээ авахаар заасан байдаг.
Иймд аймгуудад батлагдсан тохиолдлууд Улаанбаатараас гарах хөдөлгөөнтэй холбоотой байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин, эрүүл, аюулгүй байдлаа хангаж, зөвшөөрөлгүйгээр нийслэл хотоос гарах хөдөлгөөн хийхгүй байхыг уриалж байна.