Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой бэлгийн дарамтын хэргийг олон нийтийн сүлжээнд ил болгосноос гадна өнөөдөр өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийсэн. Тэрбээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ц.Анандбазартай холбоотой бэлгийн дарамтад орсон 1,000 гаруй эмэгтэй түүнд хандаж, мэдээллээ ирүүлснийг хэлсэн юм.
Ц.Анандбазар нь шатахуун импортлогч томоохон компани болох “Содмонгол” группийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ төрлийн бизнесийг 20 орчим жил эрхэлж байгаад 2020 оны УИХ-ын сонгуулиар Булган аймгаас парламентад сонгогдсон юм.
Тухайлбал, “Содмонгол” групп болон “Алханатрейд” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. Эдгээр нь шатахууны жижиглэн худалдаа, ШТС-ын түгээгч бэлтгэх сургалт, гадаад худалдаа болон агуулах, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Түүний хувьцаа эзэмшдэг эдгээр компанийн төртэй хийсэн худалдааг Шилэн данснаас шүүж үзлээ. Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2015 оноос хойш 60 гаруй төрийн байгууллагад нийт 160 тэрбум төгрөгийн шатахууныг “Содмонгол” групп дангаараа нийлүүлжээ. Харин “Алханатрейд” компани цөөн хэдэн худалдан авалт хийсэн байна.
Байгууллага | Огноо | Гүйлгээ хийсэн байгууллага | Зарлага | Утга |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам | 2016.02.19 | 04-0000-499006843 Алханатрейд ХХК | 29,916,000 | Замын Үүд барьцаа буцаалт |
Талын-Илч | Алханатрейд | 964,000 | Шатахууны өрөнд төлсөн | |
Талын-Илч | 20191025 | Алханатрейд | 2,200,000 | |
Багануур тоосго ТӨААТҮГ | 2020.04.10 | Алханатрейд | 2,000,000 | шатахууны үнэ |
Багануур тоосго ТӨААТҮГ | 2019.08.30 | Алханатрейд | 5,000,000 | шатахууны үнэ |
Багануур тоосго ТӨААТҮГ | 2018.10.12 | АЛХАНАТРЕЙД ХХК | 7,310,000 | ШАТАХУУНЫ ҮНЭНД |
Багануур тоосго ТӨААТҮГ | 2018.06.11 | АЛХАНАТРЕЙДИНГ ХХК | 4,000,000 | шатахууны үнэнд |
Ус-Ду ОНӨҮГ | 2015.03.30 | Алханатрейд ХХК | 12,000,000 | Шатахуун |