Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Автомашиндаа төрөх гэж байсан эмэгтэйд дуудлаганд явж байсан эмч тусалж, эсэн мэнд амаржжээ

Өчигдөр /2021.04.14/ орой хотын төвөөс 20 гаруй км зайтай Тахилтын эцэст дуудлагаар явж байсан Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн дуудлагын их эмч Г.Энхцогт 3 кг жинтэй хүүг эсэн мэнд эх барьж авсан байна.

Тодруулбал, Тахилтын эцэст нэг машин аваараа татчихсан гэрлээ анивчуулан тусламж хүсч зогссон байжээ. Их эмч Г.Энхцогт автомашинаасаа буун тусламж хүссэн иргэд рүү очиход жирэмсэн эмэгтэй ихэд сандарч, бүр хүүхдийнх нь толгой цухуйн төрөлт явагдаж байсан гэнэ.

Харин эмэгтэйд цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлж түргэний авто машиндаа оруулж, эсэн мэнд эх барьж 3 кг жинтэй хүү хорвоод мэндэлжээ. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн, харьяа дүүргийн төрөх эмнэлэгт хүргэгдсэн байна. Эрдэнэт хүний амийг аварч, авралын гараа сунгадаг эмч, эмнэлэгийн ажилчид, яаралтай түргэн тусламжийн баг хамт олонд ажил хөдөлмөрийн амжилт хүсье.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!