Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Таны дансанд 300,000 төгрөг ороогүй бол яах вэ?

Засгийн газраас иргэдэд олгож буй 300,000 төгрөгийн дэмжлэгийг аваагүй иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултад Сангийн яамнаас дараах хариултыг өгч байна. 


ИРГЭД И БАРИМТАД БҮРТГЭЛТЭЙ ДАНС, МЭДЭЭЛЛЭЭ ШАЛГАНА УУ!

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед Монгол Улсын засгийн газраас 3.373.025 иргэнд 300.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр гаргаж, тухайн өдрөөс эхлэн төрийн сангаас гүйлгээ хийгдэж эхэлсэн. Энэ талаар Монгол улсын сангийн сайд Б.Жавхлан “Татварын албанаас Оюутолгойд ногдуулсан НӨХӨН ТАТВАР, ТОРГУУЛЬ, АЛДАНГИ болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийг төлөлтийг иргэн бүртээ тэгш хуваарилж байна. Мөн энэхүү гүйлгээг бид 7-10 хоногийн дотор хийж дуусгахыг зорьж байна” гэж мэдэгдсэн.

2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 3.173.897 иргэний 952.169 тэрбум төгрөгийг төрийн сангаас шилжүүлсэн нь 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн өдрийн байдлаар нийт 32.144 иргэний гүйлгээ буцаагдсан байгаа нь хүлээн авагчийн данс хаагдсан, иргэн ebarimt.mn-д бүртгэлтэй боловч хүлээн авагчийн нэр, данс зөрүүтэй дараах шалтгааны улмаас гүйлгээ буцсан байна. Үүнд,

  • Хүлээн авагчийн данс хаагдсан,
  • Хүлээн авагчийн нэр латин үсгээр бичигдсэн,
  • Хүлээн авагчийн нэр латин болон крилл үсгээр хольж бичигдсэн,
  • Хүлээн авагчийн нэрийн өмнө болон хойно сул зай авч бичсэн,
  • Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичигдсэн,
  • Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон

Иймд ebarimt.mn дэх бүртгэлээ шалгаж, шинэчлэхийг зөвлөж байна.

Шинэ мэдээлэл хүргэхэд, гүйлгээ түр саатаад байсан 12000 ахмадын тэтгэврийн данс руу өнөөдөр, маргааш гүйлгээ хийгдэх болохыг зарим банкууд мэдээллээ.

300,000 төгрөгийн мөнгөн тусламжийг дансандаа орсон эсэхийг дараах холбоосоор орж шалгах боломжтой.

Уг холбоос дээр дараад регистрийн дугаараа оруулахад 300,000 төгрөг орсон дансны сүүлийн гурван орон харагдах болно.


300,000 ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТЫН ХАРИУ

1. Ямар дансаар мөнгө авах вэ?

2. Эдгээр 7 төрлийн үйлчилгээнд холбосон дансгүй бол яах вэ?

3. И баримтад бүртгэлтэй ч дансанд мөнгө ороогүй иргэдийн мөнгө хэзээ орох вэ?

4. Цахим төлбөрийн системд хэрхэн бүртгүүлэх вэ?

5. Өмнө нь бүртгүүлж байсан нэвтрэх нэр нууц үгээ мартсан бол хэрхэн бүртгэл сэргээх вэ?

6. Бүртгэл мэдээллээ хэрхэн засах вэ?

7. Нууц үгээ мартсан бол хэрхэн сэргээх вэ?

8. Гадаад улсад амьдарч буй Монголд банкны дансгүй иргэд яах вэ?

9. Гадаад улсад амьдарч буй иргэд И баримтад хэрхэн бүртгүүлэх вэ?

10. Гадаад амьдарч буй иргэд нууц үгээ хэрхэн сэргээх вэ?

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!