Та бүхэндээ шинэхэн ярилцлагаа хүргэхэд бэлэн боллоо. Ярилцлагын эхэнд зочныхоо талаар товч дурьдах нь зүйтэй болов уу. Түүнийг Т.Оюунжаргал гэдэг 22 настай. 10 настайгаасаа хойш урд хөрш болох Хятад улсад 8 жил сурч, биеэ дааж эрвийх дэрвийхээрээ болохгүйгээс нь болох хүртэл зүтгэсэн залуу. Харин тэрээр өнөөдөр дэлхий дахины анхаарлын төвд байдаг хөрөнгийн зах зээл дээр амжилттай яваа Монголын шилдэг залуу бизнесмен болжээ.
Ээжээсээ үлгэрлэл авч, хийж буй зүйлсээ зөвхөн өөртөө зориулах биш бусадтайгаа хувааж, хамтдаа хөгжиж дэвшихийг хүсдэг тийм л нэгэн залуу ажлаа хийгээд сууж байхад нь бидэнд ярилцах боломж олдсон юм. Ингээд ярилцлагаа хүргье.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулаач
Намайг Т.Оюунжаргал гэдэг 22 настай. Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Миний бие Өвөрмонголын өөртөө засах орны хянган замын дунд сургуулийг төгссөн. Харин бакалавраа Dailan хотод олон улсын эдийн засаг худалдаагаар төгссөн ийм залуу байна.
10 жилийн сургуулиа гадаад улсад төгссөн, бакалавр мөн адил гэхээр гэр бүлээрээ явсан уу. Ганцаараа явсан уу. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгөөч.
Би 10 настайдаа хятадруу анх ганцаараа явж сурсан. Миний сурж байсан сургууль хагас цэрэгжилттэй сургууль учраас дотуур байрандаа амьдарна. Ганцаараа учраас хүнд хэцүү үе гарна. Дээрэлхүүлнэ, дэглүүлнэ. Очоод найзласан, нийлдэг хүүхдүүд л гэхэд надаас 4-6 насаараа ах хүмүүс. Ер нь хар багаасаа яваад юм юм үзчихсэн учраас өөрийгөө их биеээ даасан гэж боддог шүү.
10 настайдаа явсан гэхээр яг хэзээ сургуулиа төгсөж, бакалавраа хамгаалчхав?
Би 1999 оных учраас 17 настайдаа бакалавраа хамгаалж сургуулиа төгсөөд 18 настайдаа ирсэн. Манай сургуулийн хувьд 18 настайдаа төгсөх боломжгүй л дээ. Гэхдээ их хичээж зүтгэж, сургуулийн удирдлагуудын зүгээс авсан шалгалт бүрд тэнцэж байж ирсэн.
Монголд ирээд хамгийн түрүүнд юу хийсэн бэ?
18 настай хүүхэд хятад школагаар явчихсан. Ирээд Монголд 18 тай хүн ажил хийж болдог юм болов уу. үгүй юм боловуу гэр бүлээсээ асуусан. Ээж маань банкны салбарын хүн учраас намайг банкинд ажиллаж үзээч. Угаасаа Олон улсын эдийн засаг худалдаагаар төгссөн юм чинь гээд хэлсэн. Би ч дуртай нь аргагүй Хаан банкинд анкет өгч орж, 1 жил хагас ажиллаж теллерээс эхлээд VIP теллер хүртлээ ажиллаад гарсан.
Өнөөдрийн байдлаар ямар ажил хийж байна?
Банкинд ажиллаж байгаад гарах болсон шалтгаан маань ээжтэй минь холбоотой. Ээж минь миний ментор гэхүү дээ. Тэгээд ээж нэг өдөр над дээр ирээд миний хүү банкны залуучууд FOREX гэх зүйлсийг их ашигладаг юм байна. Чи нэг оролдоод үзээч гэсэн. Би нэг оролдож үзээд, надад ч дажгүй санагдаад гэрийнхэндээ мэдэгдсэн. Гэр бүлийнхэн минь хүртэл намайг дэмжээд өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр л ажиллаж байна.
Сүүлийн үед иргэд тэр дундаа залуучууд FOREX гэх зүйлсийн талаар маш их ярьж, мэдээлэл өгдөг болжээ. Чиний хувьд яг энэ тал дээр мэргэшсэн учраас бидэнд болон уншигчдад дэлгэрэнгүй ярьж өгөөч?
Forex бол хөрөнгийн зах зээл. Дэлхий дахинд болж буй газрын тос, мөнгө, алт, хувьцаа, индекс, томоохон компанийн хувьцаануудад арилжаа хийхийг л хэлж байгаан. Монголд болохоор Forex-ийг таниулахдаа албаар луйврын шинж чанартайгаар таниулж, арилжаа хийдэг хүмүүсийг ад үздэг, луйварчин юм шиг хардаг хандлагатай байдаг. Уул нь бол энэ чинь яг дэлхий дахинд болж буй арилжаа, хөрөнгийн бирж гэх мэт томоохон гадаадын компаниудын хувьцааны өсөлт уналтад л тоглолт хийдэг л гэсэн үг.
БИТКОЙН гээд нэг хэсэг нь шуурдаг, FOREX гээд нэг хэсэг нь шуурдаг. Хоорондоо ялгаатай юу?
Биткойн буюу Криптовалют бол 2017 оноос хойш ер нь нийт массаараа шуурч эхэлсэн. Би ч гэсэн мөн адил бусдыгаа дагаад шуураад авч явсан үе бий. Тухайн үед би 17000$-аар аваад 3000 доллар алдаад 14000 доллар дээр нь айгаад зарчихсан. Тэгээд явж байтал Forex-д ажилладаг хүмүүстэй уулзаад үзтэл өөдөөс сая биткойн унах үеэр би ашиг хийлээ гэсэн. Тэгээд гайхаад судлаад үзтэл доош нь уруудна уу, дээш өгсөнө үү хамаагүй, сэтгэл зүй сайтай бол аль ч үед ашиг хүртэх боломжтой.
Ялгаа нь ийм. За сайн талыг нь ч мөн адил чи харлаа. Харин эрсдэл бий юу?
Эрсдэл нь бол сэтгэл зүй. Өсөж яваа үед нь яах уу. Уруудаж байгаа үед нь яах уу. Би хэнд өртэй билээ. Энэ мөнгийг яах уу. Авчих уу гэх мэт маш олон эрсдэл бий. Мэргэжлийн бус хүмүүс бол Forex байна уу, Биткойн байна уу оролцоод хэрэггүй. Мэргэжлийн хүмүүст бол энэ чинь маш том стратеги, тактикын л асуудал. Харин сонирхож байгаа хүмүүс бол өөрсдөө дансанд байгаа мөнгөнийхөө 10 хувь ч юмуу 20 хувь ч юмуу гэх зүйлсээрээ өөрийгөө бэлдэж орох хэрэгтэй. Тэгэхгүй шуналтаж орох юм бол ямар ч хэрэггүй. Тогтвортой суурьшилтай хүмүүс л ажиллана. Нэг жишээ хэлэхэд Манай нэг найз 1 сая төгрөгөө 1 хоногийн дотор 10 болгох гэж ороод алдлаа. Харин би энд өдөр бүр 100 долларын орлого олоод явж байна. Харьцуулаад харахад би сард 3000 доллар буюу 10 гаруй сая төгрөг, харин манай нөгөө 1 сая төгрөгтэй найз маргааш нь мөнгөгүй болчихсон гэх мэт хүний бас шунал, сэтгэл зүй маш том нөлөөлөл болдог.
Өөрийн чинь хувьд яриад байгаа FOREX зах зээлд өөрийн гэсэн бизнестэй болсон уу.
Миний хувьд 5 жил FOREX-ийн зах зээлд ажиллаж байна. Өдөр бүр тогтмол орлоготой 5 жил явсан учраас би өөрийгөө мэргэжлийн хүн гэж хэлж чадна. Дээрээс нь Exvestt traders club гээд арилжаачдын клуб нээсэн. Арилжааны бизнесс сонирхдог, хийдэг бүх хүмүүс оролцох боломжтой. Тухайлбал маш өндөр ашиг олж байгаа нэгнийг дагуулж сургах, энгийн бүх мэдээллийг үнэгүй өгөх, бас гоё зөвлөгөөг цахим хэлбэрээр Youtube болон Facebook-ээр дамжуулж хүргэдэг. Зөвөлгөөний хувьд сонирхогчид та бүхэн ийм зүйлд алдах боломжтой, ийм зүйлээс авах боломжтой, сэтгэл зүйн дэмжлэг гэх мэт бүхий л зүйлсийг өгдөг. Мөн бид 24 цагийн ShareOffice нээсэн үйл ажиллагаагааа хэвийн явуулж байгаа. Энэхүү оффис нь бид дээр ирж суралцах сонирхолтой залуус бүгд ирж илүү хурдан суралцаж, танхимын томоохон сургалтуудыг оруулах гэх мэт яг нүүр тулсан ийм үйл ажиллагаа явуулдаг.
24 цагийн оффис нээдэг шалтгаан нь?
Монголд л бол яг залуучууд бидэнд зориулсан 24 цагийнх байдаггүй. Нисэхийн TOM N TOMS-оос өөр. Тийм болохоор би ShareOffice нээж намайг ажиллаж, хөдөлмөрлөж байхад юу дутагдалтай байна тэр болгоныг л нөхөх зорилгоор нээсэн гэж хэлж болно.
Уншигчид чамайг Оффистой, мэргэжил нэгт нөхөдтэйгээ клуб байгуулсан амжилттай явж байгаа 22 настай залуу гэж харахаар. Нуулгүй хэлэхэд чиний сарын болон жилийн орлого хэд байна?
Би нээх дансны мэдээллээ олонд ил болгоод байдаггүй. Барагцаалаад хэлэхэд 5 оронтой америк доллар гээд л бодчихгүй юу. Гэхдээ би оффистой, клуб байгуулаад явж байгаа учраас гарах зардал, клубын залуучуудын цалин хөлс, сургалт, контент гэх мэт бүх зүйлсэд зардал гардаг.
Танай клуб сургалт орохдоо үнэ төлбөртэй ордог уу?
Анхан шатнаас дунд шат хүртэлх бүх сургалт үнэгүй. Түүнээс дээш хүртэлх сургалтууд тодорхой төлбөртэй. Харин клубын гишүүдийн хувьд бол бүх зүйлс үнэгүй байдаг.
Клубын сарын гишүүнчлэлийн төлбөр нь хэд вэ?
Ашгаа биш үйл ажиллагаа тогтмол, үзүүлж буй үйлчилгээ их учраас зардлаа нөхөх 200.000 төгрөг сард авдаг.
Тэгвэл хүмүүс чамайг сайн үйлсийн байгууллага шиг хардаг юм бишүү. Өөрөө юмаа хийгээд өөрөө ганцаараа сайхан амьдарч болохгүй гэж үү?
Надад үлгэрлэж, заавар өгдөг олон ах нар бий. Тэр хүмүүс яг наад асуултыг чинь надаас асууж байсан. Чи сайн үйлсийн байгууллагын эзэн юмуу. Ганцаараа ашгаа олоод гоё байгаач гэх мэт. Гэвч миний хувь хүн, хар багаасаа гадна дотно сурсан болоод ч тэрүү нэг нэгэнтэйгээ арсалдаж, өрсөлдөхөөсөө илүү хамтдаа хүчтэй байж эв нэгдэлтэйгээр амжилтад хүрнэ л гэж боддог учраас бүх мэдлэг чадвараа бусдад хуваалцахыг хүсдэг гэх үү дээ кк.
Та бид хоёрын ярилцах цаг дуусч байна. Өөрийн чинь хувьд үеийн залуучууддаа хандаж уриалга хэлээч.
Манай үеийн залуучууд яг одоогийн байдлаар аль ч салбарт манлайлж байгаа. Нэг зөвлөгөө өгөхөд ахмад үеийн хүмүүсийн өгсөн заавар, зөвлөгөөг 100 хувь дагах хэрэггүй. Авах юмыг нь аваад хаях юмыг нь хаяаасай. Мөн өөрийнхөө зориглоод шийдсэн зүйлдээ үнэнч байж, нөгөө галзуу барын аманд ч гараа хийхээс буцахгүй хүсэл тэмүүлэлтэй зорилгодоо үнэнч байгаасай гэж хүсье!
Хэр баргийн хүмүүсийн оролдоод байдаггүй, сонирхолтой өвөрмөц зочин байлаа. Залуу хүн гэхэд маш их хүсэл тэмүүлэлтэй, амжилт бүтээлийн төлөө ганцаараа биш багаараа зүтгэдэг өөр шиг чинь залуучууд олон байх болтугай. Таны ажилд амжилт хүсье!
Баярлалаа. Та бүхний ч гэсэн ажил үйлсэд амжилт хүсье!
Эх сурвалж: Yazguur.mn