Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,107 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 19,672 боллоо.
Мөн хугацаанд 406 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 11,044 болов. Түүнчлэн өчигдөр 6 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
4 сарын 13-нд онош батлагдсан 34 настай эрэгтэй ковидын хүндрэлээр,
4 сарын 6-нд онош батлагдсан 49 настай эрэгтэй нэн хүнд хэлбэрээр,
4 сарын 7-нд онош батлагдсан 76 настай эмэгтэй нэн хүнд хэлбэрээр,
4 сарын 12-нд онош батлагдсан 64 настай эмэгтэй нэн хүнд хэлбэрээр,
3 сарын 15-нд онош батлагдсан 58 настай эрэгтэй нэн хүнд хэлбэрээр,
4 сарын 12-нд онош батлагдсан 62 настай эрэгтэй Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаад нэн хүнд хэлбэрээр нас баржээ.